УИХ-ын гишүүн, хууль сайд асан Х.Тэмүүжин улс, төрийн тавцангаас унаад багагүй хугацааг үджээ. Тэрээр хар тамхины наймаачин гэгдээд буй Г.Сарангэрэлтэй холбогдон нийгэм даяар багагүй шуугиан дэгдээсэн эрхэм сайд асан хэсэг нам гүм байсны дараа өнгөрсөн онд Аюулгүй байдлын судлаач гэж өөрийгөө нэрийдсэн Б.Чулуунбат гэх хүн УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинг АНУ-ын Элчин сайдын яаманд мэдээлэл дамжуулдаг байсан хэмээн мэдээлсэнтнй холбогдон хэсэг зуур олны анхааралд орж байсан. Түүнээс хойш хэл, амгүй чимээгүйхэн байх болсон тэр саяхан манай дуранд буулаа. Ар, араасаа хөврөн гарч буй олон кинонуудын нэгнийх нь нээлтийн үйл ажиллагаанд дээр хүрэлцэн иржээ. Тэрээр хэсэг нөхдийн хамт дээрээс олны хөдөлгөөнийг ажиглан зогсох бөгөөд доор болж буй үйл явдлууд түүний инээдийг нь хүргэв бололтой. Дэргэд нь зогсох хүнтэйгээ доош харан жуумалзан инээх ажээ. Олон жил ардынхаа дээр байж, албан тасалгааныхаа цонхоор амьдрал харсан тэр зангаа гээгээгүй аж. Эгэл түмнийхээ дунд орсон ч дээр нь байхыг эрхэмлэдэг дээгүүр зангаа гээгээгүй бололтой шүү.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо