Холливүүд стандартыг Монголдоо анхлан хөрсжүүлж буй гэр бүл

Moderator
2018/11/14

Холливүүд тодотголтой жүжигчин Б.Амарсайхан эхнэрийнхээ хамтаар Холливүүд төрлөөр бас нэгэн анхдагч боллоо. Тодруулбал Монгол талаас бүх хөрөнгийг нь гаргаж эхнэр нь продюссороор ажиллаж, өөрөө гол дүрд нь тоглосон  Холливуд стандартыг Монголд нутагшуулах анхны төсөл болох “The Mongolian Connection” уран сайхны  киноны нээлт 10 сарын 19-д"Imax" кино теарт болсон юм. Тус киноны нээлтийн улаан хивсний ёслолд гадна, дотны  уран бүтээлчид болон хүндэт зочид хүрэлцэн ирсэн нь уг төсөл хэр зэрэг өргөн цар хүрээг хамарсан нь илт харагдах ажээ. Мөн энэ өдөр жүжигчин Б.Амарсайхны ээж нь болон ойр дотны хамаатан садангууд нь цугларчээ. Ийн саяхныг хүртэл монгол кино уран бүтээлчдэд Холливуд хэмээх их газар “мөрөөдөл” төдийхөн байсан бол жүжигчин Б.Амарсайхан Холливудын бүтээлд дүрээ мөнхлөөд зогсохгүй, Холливудад данстай олон улсын уран бүтээлчдийг Монголдоо авчран мэдлэг чадвар солилцон бүтээсэн “The Mongolian Connection” киногоороо Монголын кино урлагийн салбарт түүхэн хуудас нэмлээ. Одоо түүнийг эхнэрийнх нь  хамтаар Холливүүд гэр бүл хэмээхэд нэг их буруудахгүй биз ээ. Цаашдаа ч  Монголынхоо кино урлагийн ертөнцөд дэвшилтэт алхамыг өмнөхөөсөө илүүтэйг хийх биз.