Монголын кино урлагт “Бодлыг хулгайч” киноны гол дүрийн жүжигчны найзын дүрээл хөл тавьсан Баян хэмээх хочтой Ж.Баясгаланг “Холливүүд” Амараагийн дотны найз гэдгээр хүмүүс андахгүй. Урлагт хөл тавьсанаас хойш бие бялдарт ихэд анхааран “боди” болсон тэр өнгөрсөн хавар авто машины осолд орон нуруу, нугасны нуруу нугасандаа хүнд гэмтэл авч, амь нас дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж БНСУ-д эмчилгээнд явж үзэгч фэнүүдийнхээ харууслыг төрүүлж байсан юм. Хэдий тийм ч сайн эмч, сэтгэлийн хат, сайн эхнэрийн халамжинд бие сайжирч эх орондоо ирээд удаж байгаа билээ. Хэдий хагалгаа амжилттай болсон ч суумгай болох магадлал өндөр гэсэн дүгнэлттэй байгаа гэдэг. Тэрээр Саяхан нээлтээ хийсэн "Mongolian Connection" киноны нээлтийн ёслолд уран бүтээлч нөхөддөө баяр хүргэхээр ирсэн түүний эмчилгээ хараахан дуусаагүй байв уу, эсвэл эмч нарын хэлж байсанчлан суумгай болсон уу, ямартай ч тэрээр тэргэнцэртэйгээ иржээ. Хүнд эмчилгээний дараа хөл дээрээ босох амаргүй ч бие сэтгэлийн хатаараа бүхнийг даван туулахаа амлаад байсан түүнийг фенүүд нь дахин уран бүтээлдээ орохыг харуулдсаар л сууна. Цаашид түүнийг хөл дээр босох, үгүйг цаг хугацаа л харуулах байх. Түүнд үзэгч, фэнүүдийнхнь өмнөөс хөл дээрээ аль болох хөл дээрээ босж, уран бүтээлийн ажилдаа эргэн орохыг хүсэн ерөөе.
Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ