Авьяас чадвар бас амрагийн явдалаар Монголчууддаа танигдсан жүжигчин Б.Янжиндулам Солонгосын үндэсний урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн нэгэн. Мөн түүнийг "Амьдралоги" киноны дүрээр хүмүүс сайн мэдэх биз ээ. Анх Солонгосын алдартай жүжигчин Lee Sung Jae-тай авхуулсан зургаа фейсбүүк хуудсанаа тавьж цахим ертөнцөөр шуугиан тарьж байсан бол одоо хэдийнээ Монголын кино урлагт хүчээ үзэж буй залуу жүжигчдын нэг болсон юм. Намбарын Энхбаярын бэр болонгоо алдсан түүхтэй жүжигчин маань одоо дэлгэцнээ гарч буй “Mongolian connetion” кинонд тоглосон юм. Тэрээр уг киноны нээлтийн үеэр хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор орж байлаа. Ялангуяа түүний өмссөн битүү сувдаар шигтгэсэн даашинз нь олны харцыг өөр дээр нь эрхгүй татах аж. Дашрам дуулгахад тэр Энхбаярын Батшугараас гадна УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хүү А.Бишрэлттэй нэр холбогдож байсан удаатай.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо