Монголын тайз дэлгэцийн урлагийн орчин цагийн төлөөлөл, олон сайхан дүрээрээ ард түмнийхээ сэтгэлд хоногшсон МУСТА Д.Бямбацогтыг танихгүй хүн үгүй биз. Одоогоос нэлээд олон жилийн өмнө “Стриптиз блюз” нэртэй Монголын анхны эротик жүжиг найруулан тухайн үед дөнгөж сургуулиа төгсөөд байсан жүжигчин Р.Анхнямыг тоглуулсан нь нэлээд шуугиан тарьж байлаа. Чухам энэ цаг үеэс л жүжигчин Р.Анхнямын карьер эхэлсэн гэж хэлж болно. Нэг хэсэг Р.Анхнямтай амрагийн холбоотой гэгдэж, эротик жүжиг найруулан явсан Д.Баямбацогт “Live Theatre Mongolia” театр байгуулан уран бүтээлчдийнхээ анхны жүжиг болох “Устгал” абсурд, драмын жүжиг Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд тоглогдож байна. Тэртээ олон жилийн өмнө Р.Анхнямыг олонд таниулж байсан жүжигчин маань энэ удаа мөн л дөнгөж сургуулиа төгссөн Э.Болор-Эрдэнэ гэх охиныг онилжээ. Э.Болор-Эрдэнэ Б.Мөнхцацрал гэх залуутай “Устгал” жүжгийн гол дүрийг бүтээж байгаа юм байна. Найруулсан жүжгийнхээ гол дүрийнхээ охинтой амрагийн холбоо тогтоодог гэгдэх Д.Баямбацогт ийн дахин нэгэн залуухан амрагтай болж сэтгэл хөглөгдөн драмын жүжиг найруулсан байж болзошгүй. Та бүхэн түүний залуухан амрагийг болон амрагийн онгод хөглөгдсөн сэтгэлээр найруулсан драмыг сонирховол долоо хоног бүрийн пүрэв, баасан, бямба гарагуудад 19:00 цагаас Монголын үйлдвэрчний соёлын төв ордонг зориорой.
Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ