МУАЖ П.Цэрэндагвыг мэдэхгүй хүн гэж барагд үгүй биз ээ. Бүхий л амь амьдралаа Монголын тайз, дэлгэцийн урлагтай холбосон энэ эрхэм маань өдгөө ахмад уран бүтээлчдийн тоонд орох болжээ. Тэрээр “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд харьж яваа сумын зааны дүрд тоглохдоо тун чиг гайхалтай тоглосныг энд уншигчиддаа дурьдах нь зүйн хэрэг болов уу. Хэдий нас хэвийж яваа ч дүрээ машид гарамгай бүтээж эд, өсч яваа залууг торох юмгүй тонгорч, худан шаламгай хөдөлгөөнийг төвөггүй үзүүлж чадаж байсан юм. Хэдий кино ч тэрхүү үйлдлийг үнэхээр бөх хүн шиг тэгэхдээ бүр залуу хүн мэт тийм үйлдэл үзүүлэх гь үнэхээр л энэ хүн дүрээ хэрхэн амируулж чадаж байгааг тухайн үедээ биширч байсан юм. Манай улс цөөн хүн амтай. Тиймдээ ч од, одонцорууд олон бий. Харин хэн нэгэн Монголын жинхэнэ од хэн бэ гэвэл би энэ эрхэмийг юун түрүүнд нэрлэх хүмүүсийн нэгд хамгийн түрүүнд оруулна. Олон ч хүн үүнтэй санал нэгдэх биз ээ. Эргэн санахад хар дэлгэц үздэг байх үеэс эхлэн энэ хүний сэтгэлд хоногшсон олон дүрүүд олон хүний сэтгэл тодхон хэвээрээ байгаа байх. Ийм л нэгэн он цагийн хэлхээнд насны хяруу буусан буурал жүжигчин маань саяхан манай дуранд буулаа. Бас ч гэж тун чин цэмбэгэр, залуулаг харагдах ажээ.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо