Зууны манлай дуучин, МУГЖ, поп дива гэх мэтчилэн олон гуншинтай урлагт гуч гаруй жил зүтгэсэн Б.Сарантуяаг нэрлэхгүйгээр монголын рок, поп урлагийн хөгжлийг өгүүлж үл болох биз ээ. Одоо хэр нь олон сайхан дуу гаргаж Монгол түмнээ уяруулсаар яваа Б.Сарантуяа амьдралын маш идэвхтэй нэгэн. Өнгөрсөн хавар өөрийнхөө амьдралаар ном бүтээж фэнүүдийнхээ гарт хүргээд амжсан. Зав чөлөөгөөр орон нутгуудаар явж тоглолт байнга хийх бөгөөд тэр бүрдээ ард нь ажиллах олон залуусыг харамгүй цалинжуулж, ажил амьдралыг нь залгуулдаг гэх юм билээ. Тэрээр саяханы нэгэн өдөр манай дуранд ихэд сонирхолтой гэмээр зураглалтай буулаа. Өвөл айсуй энэ цагт дуучин авхай маань зуныг санагдуулам ногоо ургаж буй дүрслэлтэй ногоон өнгийн пальтогоор гангарчээ. Хамгийн сонирхолтой нь тухайн үед түүний эргэн тойронд дан хар бараан өнгийн хувцастай хүмүүс байх нь гавьяат Б.Сарантуяаг улам өнгө тодруулж өгөх ажээ.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо