Урлагтаа эргэн ирсэнээс хойш багагүй амжилттай карьер өндөртэй яваа жүжигчин Ц.Алдармаа урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор ордог. Өнгөрсөн зун элэг бүтэн амьдралаа цогцлоож нөхөр, хүүхдийн хамт гадаад орноор урлагийн их ажлынхаа хажуугаар амарч явсан гэдэг. Хит болж буй хэд, хэдэн кинонд тоглосны нэг нь “Байтаг богд” МУСК-ын хятадад багаасаа өсж, эх орон руугаа тэмүүлж буй Монгол бүсгүйн дүр нь үзэгчдээс тун чиг өндөр үнэлгээ авсан юм. Тэрээр саяхан нэгэн нээлтийн үйл ажиллагааны үеэр манай папарацци дуранд өртлөө. Ер нь түүнийг аливаа арга хэмжээнд харж байхад өмссөн гутал нь ихэд олны анхаарлыг татдаг. Энэ удаад ч мөн адил урт түрийтэй гялалзсан мөнгөлөг гутлаар гангарчээ. Үнийг нь судлах юм бол нэлээд хэдэн 0-ийн тоог нэрлэх биз. Өмнө нь 5 000 000-ийн үнэтэй гуталаар гангарсан нь манай дуран бууж байсан удаатай. Дашрам дуулгахад түүний үсний засалт өөрт нь тун зохижээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо