Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Макүүчи буюу дээд зиндаанд 41 дэх түрүү, Макүүчид 1001 даваа авсан, Их аварга болоод 800 дахь даваа гээд олон шинэ дээд амжилт тогтоосон Аки башёгийн дараа эх орондоо ирээд байгаа юм.
М.Даваажаргал Дархан аварга, олимп, дэлхийн медальтан, Монголын ард түмний хайртай бөх Жигжидийн Мөнхбат аавынхаа үүсгэн байгуулсан бөхийн сургуулийн шинэ байрны нээлтийн ёслолд оролцлоо. “Их шавь” Биеийн тамирын дээд сургуулиас Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр зэрэг олон арван алдартнууд төрөн гарсан билээ.
Энэ өдөр Ж.Мөнхбат агсаны том хүү, Хакухо М.Даваажаргалын төрсөн ах хүрэлэн ирсэн байсан юм. Өмнө нь аваргын том ахын талаар хэвлэл, мэдээллээр гарч байсан удаагүй бөгөөд ихэд нууцлаг нэгэн. Ингээд Хакухо аварга төрсөн ах, ээжийн хамт манай дуранп хэрхэн буусныг тольдоно уу.
Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ