Яруу найрагч, зохиолч Х.Тэргэл болон Ц.Хулан нарын дунд ширүүхэн маргаан цахим орчин олны өмнө үргэлжилсээр байна. Х.Тэргэл Ц.Хуланг "хуурамч дипломтой" хэмээснээс энэхүү маргаан эхэлсэн бөгөөд Ц.Хулан сэтгүүлч Л.Мөнхбаясгалангаар захиа дайлган Х.Тэргэлд хүргүүлсэн байх бөгөөд Х.Тэргэл тус захиаг болон бусад зүйлсийг олон нийтийн цахим хэрэгслээр цацаж эхлэсэн юм. Ингэхдээ “Үргэлж худал ярьж амьдрах их хэцүү байдаг байхдаа бодвол. Нам нам дамжиж намирч, албан тушаал өгөхгүй бол орхиж хаяж нулимж, дараагийн хүн дээр гүйж очиж батгана шиг наалдах энэ бол Хулан чиний хар багаасаа хийж сурсан сурцтай ажил. Болор цомыг ч арын хаалгаар хоёр ч удаа авчихсан зайтай эм. Мөн Төрийн соёрхол нэхээд Элбэгдорж амраг нь Соёлын гавьяат өгөхөд уурлаж, агсам тавьж балайг нь авсан "баатар" эм гэдгийг чинь зохиолч нөхөд чинь шоолон шоолон ярьцгаадаг юм байна билээ шүү дээ Хулан минь” хэмээжээ. Ийн Х.Тэргэлд ширүүхэн үгээр дайлуулсан Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх хэмээх албыг хашиж яваа Ц.Хулан саяхан манай дуранд нэгэн найрын үйл ажиллагаанын үеэр өртлөө. Хэл амаар Х.Тэргэлээс нэг их дутаад байхгүй ерөнхийлөгчийн зөвлөх найрагч хатагтай түүнд хэрхэн хариу барих бол...
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа