Нийслэлчүүдийн автомашины хэрэгцээг унадаг дугуйгаар халагч энд явна

Moderator
2018/09/03

Нийслэлээс зарласан “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн“UBIKE” төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад “Никель Ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банктай хамтарсан консерциум ялалт байгуулж, төслийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн дөрөвдүгээр сард гэрээ байгуулсан билээ. 2018-2020 онд 150 зогсоолтой 2000 ширхэг унадаг дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 ширхэг цахилгаан унадаг дугуй, 2027-2033 онд 5000 ширхэг бүрэн цахилгаан дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн гэдэг. Мөн дэлхийн стандартын дагуу Монгол Улсад үйлдвэрлэсэн, төлбөр, тооцоо болон хяналтын бүрэн ухаалаг системтэй байх аж. "Никел Ганбаа" компанийн үүсгэн байгуулагч Г.Дашням 2010 оноос хойш хөнгөн цагаан хайлш боловсруулах технологийг судлан унадаг дугуйг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн. Шаркуудаас 253 сая төгрөгийн хөрөнгө оруулалт босгож чадсан Ганбаа үйлдвэрээ өргөжүүлчихсэн, удахгүй нэрийн дэлгүүрээ нээх гэж байгаа гэсэн. Төмөр уйлуулдаг Ганбаа ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй, арван жилийн сурагч байхдаа Залуу техникчдийн ордны дугуйланд явдаг байсан бөгөөд тэр үеэсээ л анхныхаа цахилгаан дугуйг хийсэн гэдэг юм билээ.