Монгол Улсад 919.104 жуулчин иржээ

Moderator
1 цаг 1 минутын өмнө

2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 29-ний өдрийн урьдчилсан статистик мэдээллээр Монгол Улс 919.104 жуулчин хүлээн авчээ.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгон тодорхойлж, 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.

Энэ хүрээнд 1 сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлэн, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод болон салбарын нийт оролцогчид хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар жилийн зорилтын 91.9 хувьд хүрч, 1 сая жуулчин хүлээн авах зорилт биелэхэд ердөө 80.896 жуулчин үлдлээ.

Энэ бол зөвхөн тоон үзүүлэлт бус Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, үйлчилгээний чанар, олон улсын сурталчилгаа, өрсөлдөх чадварын өсөлтийг илтгэх чухал үр дүн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна