Одоогоос арван хэдэн жилийн тэртээ үеийн хэдэн залуус зохиолын дуугаар хүч түрэн гарсны нэг нь МУГЖ Ч.Бат-Эрдэнэ. Тухайн үедээ Монгол түмнийг дуунуeдаараа байлдан дагуулж явсан залуус зарим нь дуулж, хуурдахаа болж тэс өөр карьер хөөх болсон билээ. Ч.Бат-Эрдэнэ гэнэт нам гүм болж Удирдахуйн ухаанд суралцаж, хэсэг гадаадад байж байгаад эргэж ирэн даргын суудал хөөцөлдөх болсон билээ. Одоогоор тэр соёл урлагийн их сургуулийн /СУИС/ Нийгмийн түншлэл, бүтээлч үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлын албыг хашиж буй. Өнгөрсөн засгийн үед томилогдсон түүнийг МАН-ын удирдлагууд Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томиллоо гэх мэдээлэл сошиалд тарсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг түүнээс тодруулахад “Би Засаг дарга болоогүй. Энэ бол худлаа мэдээлэл. Би СУИС-даа ажиллаж байна” гэж хариулж байсан юм. Ямартай ч ил, далд карьер хөөж буй тэр саяхан нэгэн арга хэмжээнд манай папараццид өртлөө. Харин ч сайн цэнгэн бүждэг юм байна лээ шүү.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна