“Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр үзэгчдийн танил болсон УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэгийг үзэгчид андахаа больсон. Анх олонд энэхүү эрэгтэйлэг дүрээрээ танигдсан болхоор хүмүүс түүний “эршүүд” гэх нь цөөнгүй. Түүнээс хойш хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон ч одоо хэр нь үзэгчдийн дунд эршүүд тодотголоосоо салаагүй л явна. Тэрээр бие галбиртаа ихэд анхаарч фитнессээр идэвхтэй хичээллэдэг нэгэн. Тиймдээ ч цахим хуудсаараа өөрийн үзэсгэлэнт бие, дасгалынхаа үед авхуулсан зургаараа гангарах ихээхэн дуртай. Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Сүүлийн үеэс л би киноны санал авч байгаа болохоос өмнө нь би театр л байдаг байсан шүү дээ. Гэхдээ дахиад “Аз жаргалын шок”-ын Гэрлээгийн дүртэй төстэй дүр бүтээмээргүй байна" гэсэн байдаг. Ийн олонд дахин эрэгтэйлэг мэтээр харагдахыг хүсээгүй жүжигчин бүсгүй маань саяхан манай папараццид үзэсгэлэнт бүсгүйн дүрээр буусан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна