Хэвлүүхэн яриатай, хэрсүү ухаантай түмэн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн бяцхан од Б.Бат-Энэрэл хүүгийн төрсөн өдөр өчигдөр буюу 7-р сарын 7-ны өдөр тохиолоо.
Тэрбээр 2011 оны долдугаар сарын 7-ны энэ өдөр халамжтай ээжийнхээ хүү, хайртай эгчийнхээ дүү нь болж хорвоод мэндэлжээ. Харааны бэрхшээлтэй төрсөн ч бурхан түүнд авьяасыг харамгүй заяасан байгаа юм.
Хар багаасаа дуулж ирсэн түүнийг гавьяат жүжигчин С.Батсүх гарынхаа шавь болгож, хамтдаа уран бүтээл хийж, хэд хэдэн удаа тайлан тоглолтоо хийсэн билээ. Дуулсан дуу болгоноороо ухаарал хайрладаг дуучин хүү Б.Бат-Энэрэлд хоёр өрөө байрыг нь авч өгөхдөө хүртэл гавьяат маань бэлэгшээж 7 давхарт, 707 тоотод авч өгсөн юм гэнэ лээ. Төрсөн дөрт нь ойр дотны хүмүүс, цэцэрлэг, сургуулийн багш нар нь хүрэлцэн иржээ. Мөн түүнийг дэмждэг фэнүүд нь ч ирсэн харагдана лээ. Морины хэмээн алдаршсан дуучин Нарантуяа ирж мэндийн цэнхэр хадаг барьлаа. МУГЖ багш С.Батсүх бяцхан төрсөн өдийн эзэнтэй Хаан заяагээ эгшглүүлснийхээ дараа Б.Бат-энэрлээр Цамбагаравыг нь магтан дуулууж цугласан олноо сүсэглүүллээ.Түүний ээж болон олны дунд эмээ хэмээн нэршсэн ээжийнх нь эгч хоёр ирсэн, зочид гийчдээ хүнлэтгэлтэйгээр "Royal" рестораны 7 давхарт угтан авч, зохион уг төрсөн өдрийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ өдрийн Б.Бат-Энэрлийн онцлох үг нь "Би яах вэ, өнөөдөр төрүүлсэн ээжийн минь баярын өдөр, ээжийгээ баярлуулах өдөр" хэмээн жаахан хүүхдээс гармааргүй гайхалтай хэлсэн үг нь байв.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа