Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа нэг хэсэг эмэгтэй хүнд гар хүрсэн хэмээх сенсаацид өртөж байсныг та бүхэн санаж байгаа болов уу. Бүр хоёр дахин эмэгтэй хүнд гар хүрч, зодсон тэр үедээ цахим мэдээллийн хэрэгслээр дүүрэн тархаж байсан. Өөрөө энэхүү мэдээллийг няцааж, тухайн үеийн сонгуультай холбож тайлбарлаж, нэр хүндэд зориудаар халдаж байна хэмээн мэдэгдэж байсан юм. Ямартай ч үнэн, худалийг нь эс мэдэвч засаг ноён байхдаа багагүй хэл аманд өртөж, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэгч нэгэн болж ард, түмэнд ойлгогдож байсан Д.Пүрэвдаваа өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэрээр саяхан нэгэн арга хэмжээнд оролцож байхдаа манай папараццид өртсөн юм. Дашрамд дуулгахад бидний сайн мэдэх МУГЖ Аглуу буюу Л.Баттулгатай маш дотно байдаг бололтой. Олны дундаас онцгойлон тэврэлдэн мэнд, мэдэлцэж байна лээ шүү.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа