Монгол түмний хайртай бөх Ч.Санжаадамба энэ жилийн наадмаар түрүүлэх магадлалтай бөхчүүдийн тоонод зүй ёсоор орж байгаа бөх. 2016 онд аварга болход “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ариунболд гэх спортод элэгтэй нөхөр наадмын үзүүр, түрүүг авах зорилготойгоор Ч.Санжаадамба, П.Пүрэвдагва нарын бэлтгэл сургуулилтыг Архангай аймгийн бөхчүүдээс тусад нь хангаж үнэхээр зорилгодоо хүрч, тэр жил шинэ аварга, арслан хоёрыг төрүүлж байсан билээ. Тэгвэл энэ жил мөн Т.Ариунболд амташсан хэрээ 13 эргэлдэнэ гэдэгчлэн энэ жил шилдэг хоёр бөх болох Ч.Санжаадамба, Пүрэвдагва нарыг дахин галаас нь тусад нь “Говь цогцолбор” амралтын газарт бэлтгэл хийлгүүлж байна. Зорилго нь мэдээж энэ жилийн наадмын үзүүр, түрүүг авах юм. Энэхүү ажлыг Т.Ариунболдын даалгавраар биечлэн зохион байгуулж буй хүн бол бидний эчнээ танил хөтлөгч, “ТВ коктэйл”-ийн жүжигчин Э.Цолмонбаяр юм байна. Жүжигчин Цоомоо нь Т.Ариунболдтой дотно байдаг бөгөөд Алтан дорнодын “Дайчид” багийн менежерээр ажиллдаг гэх юм билээ. Ийн бэлтгэл сургуулилт тун сайн хангагдаж буй аварга Санжаадамба саяхан манай папараццид дараах байдалтай өртсөн юм.
Наадам ч хаяанд ирлээ. Ард түмэн түүнийг харах л үлдлээ.
Дашрамд дуулгахад Архангай аймгийн бөхийн холбооны ерөнхийлөгч УИХ гишүүн Ж.Мөнхбат юм. Тэгэхлээр ийн шилдэг хоёр бөхийг нь галаас салгасанд түүний сэтгэл таатай байгаа нь лавтай.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа