Монголын хошин урлагийн жүжигчдын нэг Аглуу буюу Л.Баттулгыг Монголын найман настай балчираас 80 настай чавганц хүртэл мэднэ гэвэл хилсдэхгүй. Тэрбээр тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж төдий чинээгээр инээд бэлэглсэн буянтай жүжигчин. Тайзан дээр хэрхэн хөдөлгөөн хийх, үгийг үйлдэлдээ зохицуулах, яаж аяглах гээд түүнээс бусдаас ялгарах олон давуу тал бий. Залуус ч түүнээс одоо хэр нь юм, юм суралцсаар л явна. Төдий чинээгэээр ч хүндлэгддэг нэгэн. Ийм л нэгэн мундаг гавьяат жүжигчин маань саяхан манай папараццид өртлөө. Он цаг хэлж ирэвч хорьж үл болно оо гэдэг дээ. Саяхан л одоогийн харагдаж байгаа үеийнх шигээ хүний дүрд тоглохдоо будалт, хувиргалт хийн бөөн юм болдог байсан санагдана. Харин одоо өөр болжээ. Өөрөөр хэлбэл жаахан өөрчлөлт хийгээд настай хүнд ч тоглоход бэлэн аж. Харин залуу дүр түүнд хол болж дээ. Үзэж явдаг, саяхан алаг нүдэн хэмээн цоллуулж явсан шөвгөр бор залуу шүү дээ. Ай даа... Он цагаа гэж....Он цагийн урсгалыг хар багаасаа үзэж өссөн жүжигчин Аглуу ахаасаа л илүүтэй харах юм даа....
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо