Ука гэх нэр Монголын рок, попын ертөнцөд тод гялалзах болжээ. Гэхдээ хамтлагаараа биш ганцаараа. Сүүл тийшээ бол “Киви”-ийн Ука бус дуучин Ука гэх хүмүүс ч олон болж дээ. Арга ч үгүй юм. Ганцаараа уран бүтээл туурвиад удаж байна. Дуулсан дуунууд нь хүмүүсийн сэтгэлд багагүй хүрснийг үгүйсгэхгүй. Түүний “Don’t stop” уран бүтээл нь Азийн шидэг 50 дууны жагсаалтад орсон хэмээн саяхан хэвлэл, мэдээллээр цацагдаж байсан. Ийн 40 насны босгонд дээр карьераараа улам бүр ахиулж яваа дуучин бүсгүй маань нэгэн стилл, имиджэд баригддагүй нэгэн. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг. Тиймдээ ч моданаас мода руу, загвараас загвар луу шилжиж явдаг нэгэн. Тэрээр саяхан манай папараццид өртөхдөө нэвсгэр гэхээс аргагүй тас хар хувцасаар гангарчээ. Сайхан ч бас сонин хүүхэн шүү гэхээс өөр юу гэх билээ дээ. Зуны эд зургаан сар шүү дээ хө...
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна