Монголын шоу ертөнцийн нэгээхэн тод дүр хөтлөгч Г.Анхбаярыг мэдэхгүй хүн үгүй биз. Чадварлаг жүжигчин, хөтлөгч тэр үзэгчдийг яаж хөгжөөх, тайзыг хэрхэн чимэхээ маш сайн мэддэг нэгэн. Тийм ч учраас Анхаагаар аливаа арга хэмжээг хөтлүүлэх хүсэлтэй албан байгууллагууд олон байдаг байх. Шинэ хүнээ өлгийдөж аваад удаагүй байгаа авьяаслаг залуу урьдынхаас өөр хүн болж, томоожсон гэдэг. Өнөөдрөөс илүүтэй маргаашдаа анхаарч орлого зарлагандаа хүртэл няхуур ханддаг болсон тухайгаа олонд дуулгаж байсан удаатай. Хөл бөмбөгийн ДАШТ эхэлсэнтэй холбогдуулан энд, тэнд хөл бөмбөг үзэх задгай асар нээгдэж нээлтээ хийж хөтлөгч залуугийн эрэлт ихэссэн ойлгомжтой. Ойрын өдрүүдэд аль том гэсэн газруудад очиж төрөлхийн чадварлаг ажлаа хийж зохион байгуулалтанд оролцож яваа аж. Өчигдөр болсон нэгэн задгай асарын нээлтэнд Анхаа данс тооцоогоо нэгэн бүсгүйтэй ярьж суугаа нь манай дуранд буулаа. Тэгэхдээ ажилдаа нэлээд түүртэж, учрыг нь олж ядан толгой нь эргэсэн байдалтай сууна лээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна