Викториа Секретийн загвар өмсөгч, супер модель, охин тэнгэр Алессандра Амбросио өнгөрөгч тав дугаар сард хүүхэд төрүүлсэн билээ. Тэрээр төрснийхөө дараа анх удаа папараци дуранд өртөж байгаа нь энэ. Алласандра энэ амралтын өдрөөр Малибугийн “PC Green” хүнсний дэлгүүрээс гахайн утсан мах аваад буцаж явна. Хоол ундаа цуглуулахаар яваад ингэж секси харагдах хүн бол Алессандра Амбросио л байх даа. Түүнийг хоёрхон сарын өмнө хүүхэд гаргасан гэж хэн ч хэлэхээргүй байна. Бариу ретузен хар өмд, сул цэнхэр цамцтай өмссөн нь тун гайхалтай харагдана.
Бразилийн гоо үзэсгэлэнт модель энэ сарын сүүлээр Викториа Секретийн шинээр байгуулагдах дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагааны зохион байгуулалтын ажилд гар бие оролцож байгаа ажээ. Тэрээр саяхан “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлгадаа: “Надад төлөвлөсөн ажлууд ээлж дараагаараа байна. Богино хугацаанд биеийн галбиртаа эргэн орох шаардлагатай байгаа. Би ажлынхандаа, менежертээ ажлуудаа төлөвлөдгөөрөө л төлөвлө, би төрөөд удаагүй ч ажлаа хийдгээрээ л хийнэ гэж хэлсэн” гэжээ.
Сайхан төрөхийн хажуугаар өөрийн дайчин зангаа үүндээ хослуулахаар ингэж л төгс төгөлдөрт ойртдог юм байна.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ