Дэлхийн аварга манай урдаа барьдаг жүдочдын нэг Д.Сумьяа хуримандаа бэлдээд завгүй байгаа гэнэ. Ирэх наймдугаар сарын билэгт сайн өдөр хуримаа хийхээр урьдчилсан тов гаргаад байгаа тэрбээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат жүдо бөхийн ОУХМ, аймгийн арслан Х.Цогтгэрэлийг насныхаа ханиар сонгосон гэдгийг спортод сонирхогчид андахгүй сайн мэднэ. Өнгөрсөн жилийн намар Д.Сумьяагийн ээж Дэлгэрмаа “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Охины гуйлга ирчихсэн. Өдрийн сайныг шинжиж байгаад нэг сайхан өдөр хуримыг нь хийнэ” гэж байсан бөгөөд тэр өдөр тун удахгүй болох нь. Ийнхүү спортын салбарт бас нэгэн хос гал голомтоо бадрааж байна. Хосууддаа аз жаргал хүсье.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна