Манай сайд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар саяхан Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр жүдогийн хар бүс авсан гэнэ шүү. Тэрээр энэ тухай хэлэхдээ, "Хувь хүний хувьд надад дурсамжтай үйл явдал болсон. Би бага байхдаа "Кодокан" ордонд очиж үзэх юмсан гэж мөрөөддөг, магадгүй энэ нь үлгэр домогт гардаг ордон юм болов уу гэж хүртэл боддог байсан. "Кодокан"-д зочлон жүдогийн дүрэм, нарийн дэг жаягаар нь шалгалт өгч, тэнцсэндээ баяртай байна" гэжээ. Д.Цогтбаатарыг МАН-ыг төр барьж байх үед гайгүй сайн сайдын суудалд тухалчихдаг сүйхээтэй нэгэн гэж хардаг хэсэг хүмүүс байдаг байх. Учир нь тэрээр 2013 онд Байгаль, орчин аялал жуулчлалын сайд, 2014 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаад үзчихсэн их эр ээ. Харин дэмжиж тусалдаг “ах” нам нь шавар шавхайтай хутгалдан шалдаа буусан. 2015 оны үеэр Сүхбаатар дүүргийн МАН-ын даргын суудалд “хүчээр шахуу” тухалсан тэрбээр удаа ч үгүй УИХ-д суун өнгөрсөн онд “Гадаад хэргийн сайд”-аар томилогдон ажиллаж байгаа юм.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна