Дуучин Мадонна
Нью-Йорк хотод амьдардаг байсан бөгөөд байшингийнхаа үүдэнд хутгатай этгээдэд хүчиндүүлсэн гэдэг. Тэрбээр тухайн үед 19 настай байсан аж. Мадонна цагдаагийн газар руу очихыг хүссэн боловч нотлох баримт болох эрүүл мэндийн үзлэг хийлгэх журам түүнд маш ихээр гутамшигтай санагдаж байв. Ингээд юу болсныг чимээгүйхэн дотроо оршуулахыг хүссэн гэж нэгэн ярилцлагадаа ярьж байжээ. Мадонна 2015 онд анх энэ тухайгаа Харпер худалдааны төвийн залуу үеийнхэнд зориулсан үйл ажиллагаан дээр олон нийтэд зарласан юм.
Мэрлин Монро
Монро бэлгийн хүчирхийллийн талаар олон нийтэд ярихаар шийдсэн анхны од ажээ. 1953 онд тэрбээр есөн настай байхдаа Grace McKee-ийн гэр бүлд үрчлэгдсэн юм. Үүнээс хойш удалгүй энэхүү гэр бүлийг насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлдэг хэмээн мэдэгдсэн байна.
Опра Уинфри
АНУ-ын хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг Опра Уинфригийн хүүхэд нас харанхуй байсан гэдэг. 9 настайгаас нь эхлэн Опраг хүчирхийлж байсан бөгөөд түүний үеэл, авга ах, гэр бүлийн хүмүүсийнхээ хүчирхийлэлд өртсөн байдаг байна. 13 настайдаа тэрбээр жирэмсэн болж ээж нь түүнийг өөр хот руу буюу аав руу нь илгээж байжээ. Түүний хүүхэд төрснөөс хойш удалгүй нас барсан бөгөөд Опрагийн аав түүний амьдралд хоёр дахь боломж олгосон хэмээн Опра ярьсан юм. Опра-гийн түүх бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүх хүмүүст маш их нөлөө үзүүлсэн аж.
Леди Гага
Леди Гага залуухан байхдаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэдэг. 2014 онд дөнгөж 19 настайдаа дөчин настай хөгжмийн продюсер хүчирхийлсэн тухай ярьжээ. Удаан хугацааны туршид юу болсныг хүлээн зөвшөөрч, өөрийгөө бүх зүйлд буруутгаж амьдарч иржээ. 10 жилийн дараа Lady Gaga "Till It Happens To You" дууг бичсэн бөгөөд энэ нь оюутны байран дахь хүчирхийллийн тухай баримтат киноны албан ёсны дуу болсон юм. Энэхүү дуу нь Оскарын шагнал хүртэж байсан дуу ажээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа