Төрөлхийн хүнд инээд бэлэглэхээр төрсөн мэт хүмүүс энэ дэлхий ертөнц дээр цөөнгүй бий. Харин манай улсад эдгээр хүмүүсийн нэг гэвэл Мөрөөдлийн театрын жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр мөнөөс мөн билээ. Онигор нүд, булцгар хацар, эгдүүтэй төрхтэй жүжигчин хэн бэ гэвэл шууд л “банш” Батаа буюу Д.Баттөмөр санаанд бууна. Гол төлөв хөгжилтэй, будлиантай дүрүүдээрээ үзэгчдийн хайрыг татсан жүжигчин. Хэзээ ч гуниглаж байгаагүй мэт байнга инээмсэглэн явдаг тэрээр саяхан манай папарацци дуранд буулаа. Үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн шигээ мэргэжил нэгт залуустаа нэлээд хүндэт нэгэн бололтой. Учир нь залуу жүжигчин Ц.Алдармаагаас эхлээд хэд, хэдэн уран бүтээлчид ахмад хүнд очиж золгож байгаа адил гар дэлгэн мэндэлж, хацар өгөн үнэрлүүлэх нь хачирхалтай. Хийсэн бүтээснээрээ хүндлэл хүлээх шиг сайхан юм гэж юу байх вэ. Дашрамд дуулгахад МУСТА Батаа нь хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одонтой юм билээ шүү.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна