“DOZ” энтертайнментийн захирал Ш.Доржсүрэн, түүний эхнэр А.Мөнгөнзул нар монголын хошин урлаг болоод кино дэлгэцийн хөгжлийн түүчээнд ихээхэн хувь нэмрээ оруулж яваа гэр бүлийн хүмүүс гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Тэдний кино бүтээлийг уншаад ойлгоход бэрх ном мэт далд утга агуулсан гүн ухааны кинонууд байдаг. Ер нь гэргий Мөнгөнзул нь буддын гүн ухаан, иог, бясалгахуйд их сонирхолтой бөгөөд өөрөө ч их ажлын хажуугаар дасгал сургуулилт хийдэг гэх юм билээ. “Танайд хоноё” нэвтрүүлгийн Алтантүрүү Ш.Доржсүрэнгийнд хонож байсныг уншигч та санаж байгаа байх. Тус нэвтрүүлэг гарсаны дараа сайхан энергитэй, аз жаргалтай айл юм хэмээн олон хүмүүс тус, тусын дүгнэлтийг хийж байсан санагдана. Тэрээр саяхан манай дуранд буухдаа үргэлж нүүрний баясгалантай, ойрын хүмүүстээ баяр баясал түгээж явсан юм. Ингээд та бүхэндээ монголын урлагийн нэгэн гэгээлэг сайхан хосын энэ үдэш папараццид хэрхэн буусныг толилуулая.
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ