“Мааз” нэртэй марзан гурав хэмээх тодотголтой гурван найз монголын урлагийн тайзнаа нэгэн содон шинэлэг өнгийг бий болгож чадсан билээ. Тэдний үндсэн мэргэжил нь жүжигчин боловч дуулах хүсэлдээ автан хамтлаг байгуулж дуу хоолойгоо олонд хүргэх болсон гэдэг. Мөн дуулахын хажуугаар хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд тоглоод амжсан авьяастай залуучууд. Тэд өөрсдийн гэсэн содон имидж, дүр төрхтэй. Тэрхүү имиджээрээ өөрсдийгөө улам бүр тодотгож үзэгч олны сэтгэлд хоногшон үлдэж чадсан гэж хэлж болох юм. Саяхан тус хамтлагийн марзан нөхдийн нэг болох “мааз” хамтлагийн гишүүн Ч.Төмархуяг манай зурагчны дуранд буулаа. Түүний барьсан цүнх, хувцаснаас эхлээд бүрдсэн имиджийг марзан хэмээн тодотгохоос өөр юу гэх билээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа