Гурван үеэрээ Монголын урлагт зүтгэж яваа Б.Наранзун энэхүү ховор тохиолоороо бахархадаг нэгэн. О.Бадар-Ууган агсны хүү тэрбээр өөрийгөө аавынхаа авьяасыг гүйцэх авьяас надад байхгүй хэмээдэг ч өдийг хүртэл монголын рок, поп урдагт өөрийн гэсэн жинтэй хувь нэмэрээ оруулж яваа хүн юм. Дашрамд дуулгахад тамхийг их хэмжээгэр татдаг байсан тэр тамхиа хаяж мөн архи уухаа огт больсон хэмээн хэвлэлээр ярьж байсан нь саяхан. "Би стрессдэхээ больсон. Нөгөө талаар тамхи гэж их муухай зүйл байна, түүнийг одоогийн байдлаар татахгүй дөрвөн сар орчим болж байна. Би өөрөө хориод жил татсан хүн. Тамхинаас гарчихлаар юмны үнэр амт мэдрэх чадвар сайжрахаас гадна хайртай дотны хүмүүстээ ойртоход цэвэрхэн. Тэрийг хүн мэддэггүй. Гаднаас найзууд тамхилаад ороод ирэхээр тэр тамхины үнэр аймар муухай байна. Тэгэхээр тийм үнэртэй хайртай хүмүүс, хэн байдаг юм хүрнэ гэдэг онцгүй санагдаж эхэлсэн. Түүнээс гадна тамхинаас болж хүний хоолны дуршил буурдаг, арьс мууддаг, түрүү булчирхай, ходоод гээд муу. Ямар татаж үзээгүй биш гээд хаясан. Архи уугаад байдаггүй, зохидоггүй юм, улайгаад байдаг. Тэрнээсээ ичээд ямар ч кайфгүй" хэмээсэн байдаг. Саяхан блолж өнгөрсөн дуучин Наагийгийн тоглолтонд хүрэлцэн ирэх үеэрээ папараццид өртлөө. Дуучин Наагийгийн хувь Наранзун продюссор хүндлэхээс өөр аргагүй эрхэм хүн нь мөнөөс мөн билээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа