Муу ханьтай учирж үзээгүй хүн сайн ханийн халамж хайрыг мэддэггүй гэх үг байдаг. Учир нь жүжигчин О.Цэнгэл эхний амьдралдаа алдсан бүсгүй. Оюутан байхаасаа дэлгэцийн бүтээлд чадварлаг тоглож монголын кино урлагт зассан шагай шиг жижигхэн охин гэнэт үзэгдэх болсон билээ. Гэвч амжилттай явсан урлагийн тайзаа орхиж гарсан шигээ гэнэт алга болсон түүнийг гайхах хүн цөөнгүй байлаа. Тэрээр “Танайд хоное” нэвтрүүлгийн хөтлөгч Тэнгистэй дэр нэгтгэн уран бүтээлээ хаясан юм билээ. Тэрээр жүжигчний экс нь түүнийг хамт амьдарах хугацаандаа нэлээд зовоож байсан тухай зарим нэг нь ярьдаг. Тиймдээ ч жүжигчин бүсгүй маань уран бүтээлээ орхиж, хэсэгтээ нам гүм байсан биз. Тэрээр салсаныхаа дараа эргэн бүтээлдээ орж “Хамтран амьдрагч” гэх дэлгэцийн бүтээлээр урлагруугаа эргэн орсоныг манай уншигчид санаж байгаа байх. Түүний дараагийн учрал нь дуучин Мишээл болж тэд хамтран амьдарах болсоор нэлээд хугацааг үджээ. Одоогийн ханиа жүжигчин бүсгүй маань цаг ямагт магтах юм билээ. Дуучин Мишээл нь хайрээ хэлэх биш үйлдэлээрээ харуулж алхам тутамдаа аз жаргалыг түүнд бэлэглэдэг гэсэн шүү. Хосуудад аз жаргал хүсье.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна