Орчин үеийн хөдөлмөрч залуусын төлөөлөл УДЭТ-ын залуу жүжигчин Г.Дөлгөөн-Аюушийг үзэгчид МҮОНТ-ийн “Амьдрал чиний төлөө” киноны дэслэгчийн дүрээр хэн бүхэн мэдэх байх. Нас хэдий бага ч тус олон ангит кинонд өөрийн дүрийг хүмүүсийн сэтгэлд хүртэл чадварлаг бүтээж мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татах болсон гэдэг. Түүнэс хойш “А артист” уран бүтээлийн нэгдлийн “Эх орон дуудаж байна”, “U” фильмийн “Single ladies-2” зэрэг хэд хэдэн дэлгэцийн уран бүтээл, “Нора”, “Чөлөөт хос”, “Бүүвэй”, “Ромео Жульетта” зэрэг жүжгийн дүрээр нь эчнээ мэднэ. Мөн ээжийнхээ үүсгэн байгуулсан “Chance” кастингийн агентлагт уран бүтээлийн ажлын хажуугаар багшилдаг гэдэг. Мөн загвар өмсөгч, бодибилдэнгийн тамирчин гээд төрөл бүрий авьяастай чавдварлаг залуу. Саяхан СУИС-ыг магистерийн зэргээр төгссөн гэх вм билээ. Тэрээр өөрөө ярихдаа “юу юуны туханд хүрэлгүй, юу ч хийж бүтээгээгүй байж олны өмнө их юм яриад байх дургүй. Тиймээс ч би хэвлэл мэдээллээр нэг их гараад байхыг хүсдэггүй” гэж ярьдаг. Даруухан авьяаслаг энэ залуу саяхан нэгэн нээлтйн үйл ажиллагааны үеэр папарацци дуранд өртсөн юм. Өөдөөс нь олон зурагчин шажигнатал аппарат ажиллуулна гэж санаагүй бололтой. Нэлээд балмагдаж, сандарсан байдалтай гарж одсон юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна