АН-ын ууган гишүүдийн нэг, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржид анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Элбгээ найз нь ерөнхийлөгч байхдаа төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одон медал хүртээсэн. Ийн төрийн дээд шагнал авсан цөөхөн хүмүүсийн нэг болсон тэрээр сүүлийн жилүүдэд улс төрийн халуун тогоонд ил, тод байдлаар оролцохгүй байгаа. Харин далдуур яадгийг нь хэлж мэдэхгүй юм. Хэвлэл, мэдээллээр царай төрхөө харуулалгүй удсан улс төрч эрхэм маань гадаад имидж төрхөндөө эрс өөрчлөлт хийжээ. Дээрхэн үеийн соён гэгээрүүлэгч нар болоод орчин манай зохиолчид нэг иймэрхүү хэв маягтай явдаг бол тэдний тоог нэгээр нэмж УИХын гишүүн асан Р.Гончигдорж сахал, үсээ ургуулж суут сэтгэгч, мэргэдийн төв төрхийг бүрдүүлсэн нь энэ ажээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа