Ардын жүжигчин П.Цэрэндагва, түүний гэргий Н.Мэндбаяр наргүйгээр Монголын тайз, дэлгэцийн урлагийг төсөөлөхийн аргагүй. Урлагийн тогоонд 60-аад жил ажилласан энэ хоёрын амьдралаар монголын кино урлагийн түүхэн хөгжлийг өгүүлж болох биз. Өдгөө монголын бүхий л жүжигчид хос “Ардын жүжигчидээс” адис аван хүндэлмээр. Энэ хоёр буурай өдгөө ануухан явна. Арга ч үгүй биз урлагийн хүн гэдэг оргилуун сэтгэл зүрхээр өөр, өөрийгөө залуужуулж явдаг гэдэг. Ийн тайзны амьд хоёр шүтээн саяхны нэгэн киноны нээлтэнд хүрэлцэн иржээ. П.Цэрэндагва гуай ч гэргийгээ их халамжлах юм. Энэ тэнд гарч түшиж, бас болоогүй гарт нь цэцэг бариулсан харагдах аж. Насны хайр халамж гэдэг л энэ байх даа. Ийм нэгэн сайхан хос МУАЖүжигчид маань урт насалж , удаан жаргах болтугай.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа