Монгол төрхийг Эби хаана ч алдахгүй

Admin
13 цаг 29 минутын өмнө

Жүжигчин Г.Эрдэнэбилэг буюу Эби нь бие хаа,  булчин шөрмөс, царай зүсээрээ энэ цагийн сайхан залуучуудын нэгд зүй ёсоор орж явдаг нэгэн. Түүний өргөн шанаа, онигордуу гэмээр нүд яалт ч үгүй манай монголчуудын уламжлалт төрх. Тиймдээ ч тэр хүн чанартай, эрэлхэг, дайчин залуугийн дүрийг ихэвчлэн бүтээсэн байдаг. Энэ удаад нэгэн кино нээлтийн үеэр эртний монгол баатруудыг санагдуулам урт үс засалттай иржээ. Мөн үсээ боохдоо хүртэл мөн л нэг тийм эрэлхэг гэмээр дүр төрхийг харуулсан харагдана.