Дэлхийн нэрт жүжигчин Лиам Нээсоныг мэдэхгүй хүн ховор. Дэлхий дахинаа “Такен” цуврал киногоороо алдаршсан тэрээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа их зохион байгуулдаг. Саяхан хүүхдийн эмнэлэгт нэлээд хэмжээний хандив өргөж олны талархалыг хүлээсэн нэгэн.
Тэрээр саяхан Нью-Йорк хотод болсон өөрийн The commuter гэх шинэ кино трэйллэрийн нээлтэнд киноны ажилдаа эргэн орсоноо зарлсан байна. 65 настай жүжигчин маань тас хар костюм өмсөж жүжигчин Вера Фармегатай хамт улаан хивсэн дээгүүр алхажээ. Тэрбээр энгийн, урт үс засалт хийсэн нь өөрт нь их зохиж түүнийг илүү стиллэг залуу харагдуулах аж. Нээсон нь хивсэн дээр алхахдаа цугласан бүх хүмүүсрүү харж , мэндчилсэнд олон түмэн ихэд талархажээ.
Удахгүй гарах энэхүү киногоо өөрийн сүүлийн кино хэмээн мэдэгдэж тэтгэвэртээ гарахыг хүссэн ч түүнийг мэргэжил нэг найз нөхөд, дотны хүмүүс нь үргэлжлүүлэн тоглохыг ятгаж, шинэ кинонд тоглох санал хүртэл тавихад тэрээр “Би 65 нас хэдийнээ хүрчихсэн, та нар эрсдэлтэй алхам хийж, надад дэмий мөнгө зарцуулна” хэмээн хэлжээ. Гэсэн хэдий ч түүнийг фанатууд нь үргэлжлүүлэн ажиллахыг хүссээр байгаа юм байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна