Николь Кидман, Кит Урбан нар сална

Admin
26 минутын өмнө

Жүжигчин Николь Кидман гэр бүл болсноосоо хойш 12 жилийн дараа нөхөр Кит Урбанаасаа салж байгаа гэнэ шүү. Тэдний гэр бүлд үүссэн асуудлуудыг цэгцлэхийг оролдон Кит, Николь нар сэтгэл судлаачдын туслалцааг авсан ч бүтэл олоогүй аж. Урбан мансууруулах бодис хэрэглэдэг нь тэдний гэр бүлд асуудал үүсгэжээ. 

 

Урбан эмчилгээ хийлгэсэн хэдий ч засраагүй гэнэ. Нэгэн аялан тоглолтынхоо үеэр Кит 24 настай дуучин Келси Баллеринитэй хамт явж харагдсан юм. Одоо ч тэднийг дотно харилцаатай гэх яриа байдаг. Ямар ч байсан Кидман энэ бүхэнд ямар нэгэн тайлбар хийсэнгүй. 

Эх сурвалж www.wikimon.mn