Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдсан өвлийн олимпийн үеэр Хойд Солонгосоос хүрэлцэн ирсэн тус улсын уран бүтээлчид тайлан тоглолтоо тавьсан билээ.
Тэгвэл уг урлагийн тоглолтын хариуг Сөүл барихаар шийдвэрлэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Өмнөд Солонгосын томоохон урлагийн нэгдсэн баг энэ сарын 31-ны өдөр Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо очихоор болсон байна. Энэхүү мэдээллийг Өмнөд Солонгосын Нэгдлийн яам баталжээ.
Уран бүтээлчид ирэх дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл Пхеньян хотноо байх гэнэ.
Тэгвэл дээрх урлагийн багт Өмнөд Солонгосын хамгийн том энтертаймэнт “SM” агентлагийн “Red Velvet” гэх охидын хамтлаг багтжээ.
Өмнөдийн уран бүтээлчид 2005 онд Пхеньянд очиж, тоглолтоо хийж байсан юм. 13 жилийн өмнө болсон тоглолтод оролцож байсан дуучин Чо Ён Пил мөн энэ удаагийн тоглолтод оролцохоор болсон гэнэ.
Өмнөд Солонгосын албаныхан энэ сарын 22-24 өдрүүдэд Пхеньян хотноо зочлон, тоглолтын өмнөх техникийн үзлэг хийхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна