Дуучин Селена Гомес Нью-Йоркийн “Coach” брэндийн 2018 оны намрын цуглуулгын бүтээлч дизайнераар ажиллахаар болжээ. Дуучин бүсгүй тус брэндтэй 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа билээ. “Coach and Selena Gomez” цуглуулга нь хувцас, гутал, гар цүнх ба аксесуараас бүрдэх бөгөөд Селенагийн хувцаслалтын хэв маягийг тусгах юм байна. Энэхүү цуглуулгыг бүтээхдээ Селена Гомес “Coach” брэндийн загварын хэлтсийн дарга Стюарт Виверсийн туслалцааг авч байгаа гэнэ. “Би “Coach” брэндтэй дахин хамтрах болсондоо маш их баяртай байна. Стюартын тусламжтайгаар энэхүү цуглуулгыг бүтээх үйл явц үнэхээр сонирхолтой байсан. Бидний бэлэн болсон бүтээлийг хүн бүрт харуулахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн дуучин бүсгүй сэтгэгдлээ хуваалцжээ. “Coach and Selena Gomez” цуглуулга 2018 оны наймдугаар сард худалдаанд гарах юм байна. Х.Заяа
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ