Нэймарын жиргээ олны эгдүүг хүргэв


Францын “ПСЖ” багийн довтлогч Неймар хөлөндөө тун ноцтой бэртэл авсан тул өдгөө эмчилгээ хийлгэж, тэргэнцэр дээр суух болсон. Тэгвэл тамирчин эр саяхан алдарт онолын физикч Стивен Хокингийн дурсгалд зориулж ишлэлийг нь өөрийнхөө зургийн хамт твиттертээ жиргэсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. 

Асуудлын гол нь түүний зурганд байгаа аж. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр дээр суусан зургаа оруулаад нэрт эрдэмтний хэлсэн “Эерэг бодолтой бай. Ямар ч нөхцөлд хамгийн сайн шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй” гэсэн үгийг дээр нь бичсэн байна.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг доромжлон гутаасан үйлдэл гэж нийгмийн сүлжээ хэрэглэгчид шүүмжилж байгаа аж. 
Эх сурвалж www.wikimon.mn