Жижи Хадид найз залуугаасаа салжээ



Жижи бүсгүй “Хүмүүс хоёр тийш болсон гэх мэдээнүүд тухайн хүмүүст их хүнд тусдаг. Зэйн бид хоёрын хуваалцсан хайр, цаг хугацаа, амьдралын хичээл зэрэгт би талархаж явах болно. Түүнд би сайн сайхныг хүсэж байна. Найзын хувиар би түүнийг дэмжих болно. Хэзээд хүндэлж явна” хэмээн бичжээ. 

Харин Зэйн Малик “Жижи бид хоёр их сайхан, хайр дурлалаар дүүрэн харилцаатай байсан. Түүнийг би ихэд хүндэлдэг, бас биширдэг. Тэр их сайхан сэтгэлтэй эмэгтэй. Гэхдээ энэ амаргүй шийдвэрийг гаргасан биднийг хүндэлж байгаа шүтэн бишрэгчдэдээ баярлалаа. Бид та нарт хайртай шүү” хэмээн бичсэн аж. 

Жижи, Зэйн хоёр 2015 оноос хойш үерхсэн билээ. Тэд ямар учраас хоёр тийш болсон гэдгээ тодруулсангүй. 
Эх сурвалж www.wikimon.mn