Мэг Райан нөхөрт гарна


Жүжигчин Мэг Райан хурим хийхээр бэлтгэж байгаа аж. Энэ тухай өдгөө бүх хэвлэлүүд бичих болжээ. Сүйт хархүү нь экс амраг, хөгжимчин Жон Мелленкамп гэнэ шүү. Мэг, Жон нар харилцаагаа дахин сэргээхээр шийдсэн бололтой. Тэр ч бүү хэл, гэрлэлтээ батлуулахаар болжээ. 

Одоогоор 66 настай Жон, 56 настай Мэг нар энэ яриаг батлаагүй байгаа юм. Гэхдээ тэд саяхан Өмнөд Каролина мужийн Дауфуски арал дээр хамтдаа очсон байна. Хуримын ёслол нь тэнд болох сурагтай.