“Нью-Йорк таймс” сонинд мэдээлснээр, АНУ- ын Ерөнхийлөгч асан Барак Обама “Netflix” компанитай хамтран телевизийн шоу нэвтрүүлэг хөтлөхөөр болжээ. “Netflix” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Барак Обамагийн төсөл багагүй төсвөөр бүтэх орчин үеийн шоу нэвтрүүлгийн чиг хандлагыг тодорхойлно” хэмээв. Барак Обама “Албан тушаалаа хүлээлгэн өгснийхөө дараа гэр бүлдээ цаг зарцуулна. Тэр дундаа охиддоо цаг гаргах болно. Мөн дурдатгал номоо бичиж байгаа” хэмээсэн билээ. Ер нь АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч Цагаан ордныг орхисныхоо дараа ном бичдэг бичигдээгүй хууль хэдийнэ тогтжээ. Тухайлбал, Билл Клинтон “Миний амьдрал” хэмээх намтраа, Жорж Буш “Асуудлыг шийдвэрлэхүй” улс төрийн номоо бичиж байсан бол Гарри Трумэн, Дуайт Эйзенхауэр, Линдон Жонсон, Ричард Никсон, Жералд Форд, Жимми Картер, Роналд Рейган нар дурсамж номоо бичсэн байна. Барак Обамаг Ерөнхийлөгчийн албан үүргээ шилжүүлснийхээ дараа улс төрөөс бүрмөсөн хөндийрнө гэж Америкийн хэвлэлүүд таамаглаж байсан. Барак Обама Цагаан ордныг орхисон ч нийгмийн шударга ёсыг дэмжих, залуучуудад боломж олгох, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг, гэмт хэрэг, хуулийн шинэчлэлт, цагаачлал, галт зэвсгийн хяналтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнд анхаарал хандуулахаа амласан. Тиймээс түүний шоу нэвтрүүлэгт улстөрчдөөс гадна иргэний эрх, эмэгтэйчүүдийн дуу хоолой болсон тэмцэгчид оролцон нийгмийн тулгамдсан сэдвээр санал бодлоо хуваалцдаг ажээ.
unen.mn
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ