НҮБ-ийн Эмэгтэйчүүдийн байгууллагын элч төлөөлөгч, 27 настай залуу жүжигчин Эмма Ватсон “National Geographic” сэтгүүлийн эмэгтэйчүүдийн эрхийн талаарх тусгай дугаарын зочин-эрхлэгчээр ажиллах талаар тус сэтгүүлээс мэдэгдлээ.

Өнөөг хүртэл эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаарх байр сууриа хүчтэй илэрхийлэн “феминист” гэдгээрээ олонд танигдсан жүжигчин Эмма Ватсон жендерийн тэгш эрхийн төлөөх “Times Up” хөдөлгөөнийг дэмжин, уг хаштагаар шивээс хийлгүүлсэн нь олныг багагүй гайхшруулав.

Тэр “Охид тэгш эрхийг л хүсдэг” гэх утга бүхий бичигтэй цамц өмсөн, олон нийтийг уриалсан бөгөөд "National Geographic" сэтгүүлийн тусгай дугаарын хүрээнд Саудын Араб, Иран, Азербайжан, Филиппин зэрэг эмэгтэйчүүдийн эрх онц аюултайгаар зөрчигддөг улсын эмэгтэй гэрэл зурагчдыг олон нийтэд таниулах, бүтээлийг нь түгээх ажлыг өрнүүлэх аж.

Эмма Ватсон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бэлгийн хүчирхийлэл, хүний эрхийн төлөөх сайн дурын байгууллагуудад 1.4 сая ам.долларыг хандив болгон илгээсэн юм.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллана
УБЦТС: Маргааш цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
“COP17”-ын өдрүүдэд дараах авто замын хэсгүүдийг 07:00-21:00 цаг хүртэл хаана
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа