Марго Робби ээжийгээ харуулжээ


Уржигдар шөнө 2018 оны “Оскар”-ын шагналыг гардуулах ёслолын ажиллагаа болсон билээ. 90 дэх жилдээ зохиогдсон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцохоор Улаан хивсний ёслолд зөвхөн уг шагналыг горилогчид ирээгүй юм. Лос-Анжелес хотод зохиогдсон ёслолын ажиллагаанд жүжигчид, найруулагчид, кино бүтээгчид өөрсдийн хань, найз нөхөд, эцэг, эхтэйгээ ирцгээжээ. 

Жишээ нь, шилдэг эмэгтэй жүжигчинд нэр дэвшсэн Марго Робби гэхэд л ёслолын ажиллагаанд ээжтэйгээ хамт ирсэн аж. Жүжигчин бүсгүй олон нийтэд ээжийгээ танилцуулсан байна. Улаан хивсний ёслолд ээж Сари Кэсслертэйгээ хамт ирсэн Марго бүсгүй жинхэнэ дуулиан тарьсан гэнэ шүү. 

Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Марго Робби ажлын их ачааллаасаа болоод гэрийнхэндээ цаг бага зарцуулдаг хэмээн гомдоллосон билээ. Тиймээс ээжтэйгээ хамт ирж нүгэлээ бага ч гэсэн наманчилсан бололтой. 
Эх сурвалж www.wikimon.mn