Фото мэдээ булангаараа Америкийн жүжигчин, хөгжимчин Жони Депптэй дотно харилцаатай байсан бүсгүйчүүдийн талаар сонирхуулж байна.
Шерилин Фенн

Твин Пикс олон ангит киноны ирээдүйн од бүсгүйтэй Жонни “Мангарууд” гэх оюутны киноны зураг авалт дээр 1985 онд танилцжээ. Тэд гурван жил хагас үерхэж сүй тавьсан байлаа. Оливер Стоуны “Салаа” кинонд тоглож байсан Депп дуулга малгай дээрээ “ШЕРИЛИН” гэсэн нэрийг бичсэн харагдаж байдаг.
Вайнона Райдер

Жонни Депп, Вайнона Райдер хоёр 90-ээд оны үеийн Холливудын хамгийн дажгүй хосууд байв. Тэдний салалтыг хувийн эмнэлэл шигээ хүлээн авсан шүтэн бишрэгчид нь өнөөдөр ч байгаа. Тэд Тим Бертоны киноны зураг авалт дээр 1989 онд танилцаад 1990 онд сүй тавьснаа зарлаж байлаа. Гэхдээ хурим хийхдээ хүрэлгүй салжээ. Хожим өөрөө найм дүү, тэнэг, эрх, туршлагагүй байснаас Деппыг хаясан гэж Райдер тайлбарлав. Тэдний харилцаа эхлэхэд тэрээр дөнгөж 16-тай байжээ. Салсных нь дараа жүжигчин эмэгтэй сэтгэлийн их хямралтай байсан гэх.
Кейт Мосс

Райдераас салаад Жонни Мосстай үерхэн хамгийн дуулиантай хосууд гэсэн нэр зүүв. Хориотой бодис хэрэглэж байсан нь тоо томшгүй. Нью-Йоркийн буудлын тавилгыг эвдэлсэн гэж Депп 10 мянган доллараар торгуулж явсан гэдэг.
Ванесса Паради

Хамгийн удаан үргэлжилсэн харилцаа гэж болно. Тэд хоёр хүүхэдтэй болсон юм. Хосууд Роман Поланскийн киноны зураг авалт дээр 1998 онд танилцаад 13 жилийг хамт өнгөрөөн 2012 онд салжээ.
Эмбер Херд

Эмбертай Жонни 2011 онд Брюс Робинсоны “Ром архины өдрийн тэмдэглэл” кинонд хамт тоглон танилцжээ. Киноны зураг авалт дуусны дараа тэрээр Парадийг орхин Хердтай учирч эхэлсэн юм.
ugluu.mn
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа