Кэйт Аптон жирэмсэн


Загвар өмсөгч Кэйт Аптон нөхөрт гарсан билээ. Тэгвэл саяхан олон нийтийн арга хэмжээнд очсон нь түүний талаар чамгүй яриа гарахад хүргэв. Бүгд л Кэйт Аптон жирэмсэн болжээ хэмээн шаагилдах болжээ. Кэйт бүсгүй нөхөртэйгөө хамт нэгэн арга хэмжээнд ирснээр ийм яриа гарахад хүрсэн аж. 

Загвар өмсөгч бүсгүй биеийг нь барьсан даашинзтай ирснээр үл ялиг томорсон гэдэс нь бүгдийн хараанд туссан байна. Харин Кэйт өөрөө энэ мэдээллийг нотлох юм уу үгүйсгэсэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.