Маралжингоогоор PR хийсэн үү


Татар хамтлагийн Мөөгий гэргийгээ 500 төгрөгийн Витсамо ундаагаар найрч авч суусан ба өдгөө 3 хүүхдийн аав ээж болон амьдарч 14 жилийг ардаа үджээ. Элдэв дээдийн шалдар булдар хүүхнүүдтэй  орооцолдож явдаггүй нэр цэвэр Мөөгий хэсэгхэн зуур Маралжингоотой амрагийн харилцаатай болов. Хайрын ганц дуун дээр хамтран ажилласан байж гадаадын аялан тоглолтоор хамтдаа явсан нь тэднийг болзож байгаа гэх хар бий болгожээ. Татарын тоглолт болохоос хэд хоногийн өмнөхөн тэдний хайр дурлалын романс цацагдсан ба өдгөө чимээгүй байгааг нь харахад тоглолтын  PR  байсан бололтой. Ямартай ч 14-н жил ханилсан ханиа нэг л өдөр хаяад одох муу эр хүн биш биз ээ.