Кпоп соёлын томоохон төлөөлөгчид болон CL болон EXO хамтлаг “Пёнчан-2018″ өвлийн олимпийн хаалтын үйл ажиллагаанд тусгай үзүүлбэр үзүүлжээ. Хаалтын ёслолын гол төв нь Kпоп үзүүлбэр байсан юм. Ийнхүү Ази төдийгүй дэлхий нийтэд танигдсан дуучин CL болон EXO хамтлаг эх орноо төлөөлөн олимпийн тайзан дээр гарлаа.
2ne1 хамтлагийн ахлагч асан CL өөрийн бие даасан ураг бүтээл “The Baddest Female” болон хамтлагийнхаа бүх цаг үеийн хит уран бүтээл болох “I am The Best” дуунуудыг тайзан дээр дуулжээ.
Кпоп соёлын томоохон төлөөлөгчид болон CL болон EXO хамтлаг “Пёнчан-2018″ өвлийн олимпийн хаалтын үйл ажиллагаанд тусгай үзүүлбэр үзүүлжээ. Хаалтын ёслолын гол төв нь Kпоп үзүүлбэр байсан юм. Ийнхүү Ази төдийгүй дэлхий нийтэд танигдсан дуучин CL болон EXO хамтлаг эх орноо төлөөлөн олимпийн тайзан дээр гарлаа. 2ne1 хамтлагийн ахлагч асан CL өөрийн бие даасан ураг бүтээл “The Baddest Female” болон хамтлагийнхаа бүх цаг үеийн хит уран бүтээл болох “I am The Best” дуунуудыг тайзан дээр дуулжээ. Харин алдарт EXO хамтлагийн хувьд Growl болон Power хэмээх дуугаа дуулсан бөгөөд дэлхий даяар 3,8 сая хүн #Olympics_EXO хэмээх хаштаг бичиж тэднийг дэмжжээ.
Мөн хаалтын ёслолын дараа тэд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэин (Moon Jae In) болон түүний гэргий, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка Трампын (Ivanka Trump)-ийн хамт дурсгалын зураг авахуулсан аж. Дашрамд сонирхуулахад өнөөдөр дуучин CL-ийн төрсөн өдөр бөгөөд тэрээр 27 нас хүрч байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна