Молдавын нийслэл Кишинев хотод Плебой сэтгүүлийн 31 настай фото модель Анастасия Чекатийн хоолойг нөхөр нь хэрчиж хөнөөсөн талаар “Sputnik Молдова”-д мэдээлжээ. Хутгаар сэглэгдсэн бүсгүйн цогцсыг цагдаа нар амьдарч байсан байрнаас нь олжээ. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө амаржсан байсан бөгөөд түүнийг зэрлэгээр хөнөөсөн нөхөр Алексей Митаки нь шүдний эмч мэргэжилтэй нэгэн байсан ба эхнэрээ егүүтгэснийхээ дараа өөрийнхөө амийг ч хөнөөсөн талаар хэвлэлд мэдээлжээ. Энэхүү эмгэнэлт хэрэг гарахаас өмнөхөн гэмт хэрэг үйлдэгч нь эцэг эхээсээ нялх үрээ халамжилж байхыг хүссэн талаар мэдээлэл гарсан байна. Гэр бүлийн гишүүдийн өгсөн тайлбараар хосууд байнгын хэрүүл маргаантай амьдарч байсан гэнэ. Түүнчлэн гэмт хэрэг өдүүлэгч нөхөр Алексей Митаки нь нууц амрагтай байсан талаар ч мэдээлж байна. Гэмт хэргийн хохирогч фото модель Анастасия Чекати нь 16 наснаасаа фото моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс гадна нэлээн олон дууг олон нийтийн “Youtube” сайтад бичүүлсэн авъяаслаг нэгэн байсан талаар ойр дотныхон нь дурсан ярьжээ. 1 Анастасия Чекатийн нөхөр Алексей Митаки
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа