Шинийн хоёрны өдөр хамаг хүнийг гэрийн ажлаас нь холдуулж нэг газар бужигнуулсан хүмүүс бол Татар. Урт хугацааны дараа тоглолтоо хийж байгаа болохоор ч тэр үү, фэн ихтэй дээ ч юмуу ямартай ч тэдний тоглолт хөл хөдөлгөөн ихтэй болсон. Тэдний тоглолтын хамгийн том гэнэтийн бэлэг нь БНХАУ-д суралцаад тун завгүй байгаа Жагаа хүрэлцэн ирсэн явдал байлаа. Сүүлийн хэдэн жил Татар хоёр л гишүүнтэй мэт уран бүтээл гаргаж, аялан тоглолт хүртэл хийгээд авсан. Суралцах гэдэг зүйлийг гол түлхүүрээ болгож уран бүтээлдээ ч анхаарал тавихаа байсан Жагаа фэнүүддээ зориулж хичээлээ тасалсан бололтой. Шинийн хоёронд фэнүүдийнхээ хайрыг хүндлэхээр хичээлээ мартан эх орондоо ирж тоглолтондоо оролцоод л буцсан гэнэ лээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна