Викториа Секретийн загвар өмсөгч Бехати Принсло болон “Maroon 5″ хамтлагийн гоцлол дуучин Адам Левайн нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Саяхан л гэгээн валентиний өдрөөр төрөх дөхсөн том гэдэстэй зургаа инстаграм хуудаснаа нийтэлж байсан Бехати хоёр дахь охиноо төрүүлж эсэн мэнд амаржжээ. Тэд охиндоо Жио Грэйс Левайн /Geo Grace Levine/ гэх нэрийг хайрласан байна. Харин яг хэдний өдөр хэдэн килограмм жинтэй хүүхэд төрсөн эсэх мэдээллүүд нь олон нийтэд нууц хэвээр байгаа юм. Анхны хүүхдээ 2016 оны есдүгээр сард өлгийдөн авч байсан хосууд дараа жил нь буюу 2017 оны есдүгээр сард хоёр дахь хүүхдээ тээж буйгаа инстаграм хуудсаараа дамжуулан дуулгаж байсан билээ. Адам Левайн нэгэн ярилцлагынхаа үеэр “Бехати айлын ганц охин. Тийм ч болоод тэр үү маш олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Бүр надад би 100 хүүхэдтэй болмоор байна гэж хэлж байсан шүү. Би харин чадах эсэхээ мэдэхгүй л байна шүү” хэмээжээ. Үлгэр жишээ алдарт хосдоо аз жаргал сайн сайхныг хүсье.
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
Ховдод 318 мал устгалд оруулжээ
Имарт болон МҮОХ нь “Алтан түнш”-ээр хамтран ажиллаж байна
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо